sonin.mn
Допингийн асуудалд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан хэдэн бөх бий. Тэдний эрх сэргэх нь энэ зуны наадмын хойно л болох юм гэнэ лээ. Гэтэл саяхан “Увс нуур” галын 20 жилийн ойн барилдааны үеэр улсын гарьд Ө.Бат-Оршихыг барилдахаар гарч ирэх үеэр нэлээд маргаан болсон ч дархан аварга Х.Баянмөнх тэдний эрхийг шүүх сэргээсэн гэж мэдээлэв. Тэгээд Ө.Бат-Орших ч барилдсан. Б.Пүрэвсайхан заан ч нутагтаа очоод овооны наадамд түрүүлсэн тухай мэдээ дуулдав. Гэтэл дээрх бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх тал дээр
 
МҮБХ-ныхон мөн л талцсан байдалтай байгаа юм билээ. Ер нь бол Улсын баяр наадмын тухай хуульд шөвгийн 32 бөхөөс допингийн шинжилгээ авна гэсэн заалт бий. Түүнээс биш долоо хоног бүрт болж байдаг барилдааны явцад шинжилгээ авах эрхзүйн баримт бичиг байхгүй юм. Ингэхээр Х.Баянмөнх аваргын хууль зөрчиж бөхчүүдийг хохироож байна гэдэг үнэн юм шиг.
 
Гэхдээ шүүх тэр бөхчүүдийн эрхийг сэргээснээр зөвхөн заал танхимын барилдаанд барилдаж болно. Харин улсын баяр наадамд барилдуулахгүй гэсэн нь гайхаш төрүүлж байна. Ер нь бол допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчин шийтгэл зэмлэлээ үг дуугүй хүлээдэг, медаль авсан бол хураалгадаг дэлхий нийтийн жишиг бий. Үүнийг дагах л ёстой. Гэтэл наана нь элдвийн эргэлзээтэй үг, шийдвэр гаргаад байх нь зохимжгүй юм. Бөхчүүд буруудснаараа байх уу. Шүүхийн шийдвэр дэгстэй байвал яах юм. Нэгэнт эрхийг сэргээсэн юм бол бөхчүүд аль ч барилдаанд барилдах л ёстой баймаар. Баянаа аваргын мэдэгдлийн цаана бас нэг юм байнаа даа гэсэн хардлага төрөөд байна. Наадмаас наана мэдэгдлийнхээ учрыг олоосой билээ.
 
 
Д.Номхонбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин