Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо.
Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улс амжилттай зохион байгуулж буй, Монголд энэ төрлийн спорт хурдацтай хөгжиж байгаа талаар ярилаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад олон улсын нэр хүнд бүхий тэмцээнийг зохион байгуулахад хичээл зүтгэл гаргасанд нь талархал илэрхийлж, Улаанбаатар хотод болох Азийн хүүхдүүд 2020 олон улсын спортын их наадамд хамтран ажиллах, олон улс орны тамирчдыг оролцуулах асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.
Сэтгэгдэл0
Монголд спорт хөгжих нөхцөл, бололцоог хангаж, үйл ажиллагааг дэмжиж байгаа Ерөнхийлөгч, эрхэм Алекс, Санчез нарт талархалаа дэвшүүлье ээ. Спорт бол хэн нэгний нэр хүндээ өргөхөд ашиглаад хаядаг салбар биш гэдгийг МАН -ын Сагсуусүх мэтийн попорогчдод бас сануулъяа аа!
ККК.Хөл бөмбөг,сагс гээд дэлхийн багийн спортууд сумочин жудочин оросын хүргэнийх бол биш юм байхаа.