sonin.mn
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны дэлхийн аварга, 2023 оны Азийн аваргын урьдчилсан шатны эрхийн төлөөх
ээлжит тоглолтоо Бруней улсын шигшээ багтай хийсэн. Брунейн шигшээ баг өөрсдийн талбайдаа эхний хагаст 2:0-ээр тэргүүлж
байсан юм. Тоглолтын чухал мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэхээр болж, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал цохилтоо амжилттай гүйцэтгэснээр тоглолтын 48 минутад тооны харьцааг 2:1, нийлбэр дүнг 2:3 болгов. Ийнхүү Монголын шигшээ баг Брунейн талбайд илүүрхэж дэлхийн болон Азийн аваргын урьдчилсан шатны хэсэгт орох эрхтэй боллоо.
 
 
Э.Энхдөл
Эх сурвалж: Монголын үнэн" сонин