Наадам болоход 20 гаруй хоног үлдээд байна. Хүчит бөхчүүд аймаг, орон нутгаараа гал болж гардаг уламжлалтай. Энэ жил ч тийм л. Хуучин нутаг, амралтын газруудыг бараадсан олон гал төвхнөжээ. Тэр дотроос хамгийн олон аймгийн бөхчүүд цуглардаг газар нь “Сүүж” амралт байдаг. Энд “Хүч” спорт хорооны бөхчүүдийг дагалдаж Ховд, Баянхонгор, Завханыхан гардаг.
Улсын начин Ц.Лхагвасүрэнгээр удирдуулсан “Ховд” дэвжээний бөхчүүд өчигдөр бусдаас түрүү очоод байна. Эдний галд улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Батзаяа, улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий болон аймгийн арслан Б.Тайван, Б.Батсайхан нарын 50-аад бөх байгаа юм байна.
Ц.Лхагвасүрэн хэлэхдээ:
-Манайхан сүүлийн 10-аад жил бөхийн тэнгэр ивээдэг энэ нутагт бэлтгэлдээ гарч байгаа. Улсын цолтон эндээс л төрсөн. Ер нь “Сүүж” амралтын дэнжээс улсын наадмын түрүү бөх 10 гаруй удаа гарсан газар. Энэ жилийн наадмын манлай бөх “Ховд” дэвжээнээс төрөх болов уу гэж горьдож байгаа шүү гэсэн юм.
Тэгвэл Баянхонгорын “Их Богд” дэвжээний бөхчүүд мөн л уламжлалаараа Бугын сангийн аж ахуйн орчимд гараад байна. Эдний гал улсын начин А.Алтанхуягаар ахлуулсан Дундговийн бөхчүүдээр бүл нэмжээ. Улсын харцага Н.Золбоо, улсын начин Ж.Чулуунбат нарын ахалж буй “Хонгор нутаг” дэвжээний галын бүрэлдэхүүнд улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, цэргийн арслан Ц.Жамбалдорж тэргүүтэй 30-аад бөх багтаж байна.
Жилийн жилд голдуу наадмын түрүү бөх тодруулдаг “Увс нуур” дэвжээнийхэн улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Б.Ганбат нараар ахлуулж мөн л Харзтайн амралтдаа очоод байна. Галын дасгалжуулагч нь улсын гарьд Б.Гантогтох юм. Улсын отгон аварга Н.Батсуурь энэ жил болсон барилдаан бүхэнд шахам оролцож тун ч бэлтгэл сайтай, өнгөтэй байгаа гэх.
Улсын заан Н.Жаргалбаяр ч цолоо ахиулах магадлалтай бөхийн нэг. Тэгвэл эдний галд улсын цол горилж яваа аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Л.Цээсүрэн, Ц.Мөнхбаяр, Д.Тогтохжаргал гэсэн залуу хүчитнүүд бий. Дархан аварга Х.Баянмөнхийн хэлж байгаагаар улсын баяр наадмын дэнжийг Увсын бөхчүүдгүйгээр төсөөлшгүй шүү дээ. Миний бодоход энэ жил сүүлийн дөрвөн бөхийн лавтайяа хоёр нь Увсынх байх болов уу. Манай аймгийн галынхны бэлтгэл бусдаас өөр л дөө гэсэн нь нэгийг санагдуулам. Нээрээ ч сүүлийн жилүүдэд Увсын бөх олон түрүүлсэн дээ.
Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний бөхчүүдийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалдаг. Энэ галд улсын заан Ч.Баянмөнх, улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Дэлгэрсайхан тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой 40 гаруй бөх гал дээрээ цуглараад байна. Тэд “Алдар” спорт хорооныхонтой хоршиж Тавантолгойд бэлтгэлээ базаах гэж байгаа гэнэ. Булган аймгийнхан хоёр галд хуваагджээ. Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нараар ахлуулсан бөхчүүд Бүрэгхангайн нутагт гарчээ. Эдний галд улсын начин Д.Тамир, Б.Амарсайхан, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Сумъяабат, А.Түмэндэмбэрэл, Б.Ганбаатар нарын 20 гаруй бөх байгаа бол улсын начин И.Ёндонсамбуугийн ахалсан нэг хэсэг бөх энүүхэн “Хайрт хаан” амралтад гараад байна. Галдаа хамгийн олон бөх нэгтгэсэн Өвөрхангайн бөхчүүд Бугын сангийн аж ахуй орчимд гэрээ барьжээ.
Д.Надмид
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Үхэр илжиг монголчууд тэнэг бөхчүүд малнууд бөхчүүдийг үзэнн ядаж байнаа
Hol ochij huts, muu luuhaan - Lao Han! Chamd Mongol buchuud hamaagui za yu, HEN BEN HAN ZU REN!
BUHCHUUD N' UNGUTEI BAIVAL MONGOL MIN HIIMORITOI BAIDAG YUM DAA.
20 ,30 жил тэднийг дээдэлж өнгөтэй явлаа гээд Монголчууд ядуу шударга бус ноёлсон тэр нийгэм нь хэвээрээ л байна даг
De wo bu shi Jong gu ren shi mongu ren so what???
Chi bol yag Zhongguo-n Han zu shees baina za yu. Chinii heliig medne shuu, Laohan! Ta naryg horloh gej bi ta naryn heliig mash sain sursan za yu, muu hn ben hanzu ren!
Шуналт хар бөхчүүд Ах дүүсээрээ нийлж МСонголын баялагыг хүртэцгээнэ Сумъяабазар гуайн дүү нар 3 өөр намд элсчихсэн Сайхан Архангайг чинь сүүдлэх гээд уур ундуутай нөхөр явах юм
Батзаяа Баянмөнх 2 хэзээ заан болоов бөхийн цолоо мэддэг болоод дараа нь мэдээ бич
Бүх ббхчүүдэд бэлтгэлээ сайхан базаагаад Наадамдаа амжилттай барилдахыг ерөөе.Бэртэл гэмтэл холуур байж хараалч ерөөлчид долоон уулын цаагуур,дов толгодын доогуур тонилох болтугай.Цагаан хэл ам холуур өнгөрөг.Мөнх төрийн Наадам тэгш дүүрэн,дэлгэр сайхан болох болтугай.
ene jiliin naadamiin ybsiinhniig abaad yabna?ybs ner yzegdeh ch ygyi ee!!!haraarai?Mongolchyyd behiin oron ene jiliin zys enge ni eedreg byhentei negdene!!tanai ybschyyd hichneen ch meriisen baind baihgyi dee!!bayanmenh ee!!
ямар нэг спорт бөхчүүд бөх барилдах гэдэг чини нүүдлийн мал аж ахуйтай мал маллаж мори унаж байсан учраас л жирийн малчдын оюун ухаанаас төрсөн чөлөө цагаа өнгөрүүлэх зүйл шүү дээ үүнийг аймаг бүр жалга довын бие биенээсээ өшөө авах хорон найрлага хиййх зэвсэг болгон улс ард түмнийг талцуулагч хэрэгсэл мөрийтэй тоглоом болгосныг зогсоож зүгээр хаях хэрэгтэй морин уралдаан хөдөөнийй хоёр хүүхэд уралддаг л байсан түүнийг авч ирж спорт бизнес гэсэн үндэсний онцлогтой тэмцээн болгон дэвэргэж их мөнгөний мөрөө болгохоо зогсоох хэрэтэй эй эй стадионд явагдах морин уралдаан хатирч л спорт шүү хүүхэд алдаг хөдөө давхиж яваа морь ямар уралдаан байх вэ хилээр орж ирсэн хар тамхи энергийн эм бэлдмэлийг монгол бөх гэгч монгол адуу гэгч хэргэлсээр хар тамхитай адууны махыг монгол хүн идсээр айргий нь уусаар хар тамхинд архинд орж байна зүгээр хаях хэрэгтэй төрийн бодлого болгож хүмүүсийн сэтгэлийг хошууруулж боль
ямар нэг спорт бөхчүүд бөх барилдах гэдэг чини нүүдлийн мал аж ахуйтай мал маллаж мори унаж байсан учраас л жирийн малчдын оюун ухаанаас төрсөн чөлөө цагаа өнгөрүүлэх зүйл шүү дээ үүнийг аймаг бүр жалга довын бие биенээсээ өшөө авах хорон найрлага хиййх зэвсэг болгон улс ард түмнийг талцуулагч хэрэгсэл мөрийтэй тоглоом болгосныг зогсоож зүгээр хаях хэрэгтэй морин уралдаан хөдөөнийй хоёр хүүхэд уралддаг л байсан түүнийг авч ирж спорт бизнес гэсэн үндэсний онцлогтой тэмцээн болгон дэвэргэж их мөнгөний мөрөө болгохоо зогсоох хэрэтэй эй эй стадионд явагдах морин уралдаан хатирч л спорт шүү хүүхэд алдаг хөдөө давхиж яваа морь ямар уралдаан байх вэ хилээр орж ирсэн хар тамхи энергийн эм бэлдмэлийг монгол бөх гэгч монгол адуу гэгч хэргэлсээр хар тамхитай адууны махыг монгол хүн идсээр айргий нь уусаар хар тамхинд архинд орж байна зүгээр хаях хэрэгтэй төрийн бодлого болгож хүмүүсийн сэтгэлийг хошууруулж боль