sonin.mn
Олон нийтийн сүлжээ өнгөрсөн долоо хоногт “#Pray4Dulguun” гэсэн хаштагаар амьсгалав. Учир нь Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, “Этүгэн” багийн шилдэг тоглогч, 23 настай Очбадрахын Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Сан-Франциско хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа билээ.
Түүний эмчилгээнд шаардлагатай мөнгийг цуглуулахаар шууд болон шууд бус маш олон хандивын үйл ажиллагаа явсан нь сошиал орчинг  #Pray4Dulguun гэсэн хаштагаар амьсгалах шалтгаан болсон юм.
 
 
 
Энэ дунд "Олонлог"академийн хоёрдугаар ангийн сурагч, 7 настай С.Удвал охин жил гаран цуглуулж байсан бүх мөнгөө түүнд хандивласан явдал олны дунд ихээхэн эерэг сэтгэгдэл төрүүлсэн билээ.
 
 
С.Удвал охин энэ тухайгаа: "О.Дөлгөөн ах Америкт сагс тоглож байгаад өвдөж, эмнэлэгт хэвтсэн гэж аав маань надад хэлсэн. Тэгээд би өрөвдөөд, хадгаламждаа хийх гэж байсан мөнгөө өгье гэж аавдаа хэлсэн юм. Аав шууд зөвшөөрсөн. Хүн хүндээ туслах ёстой гэж аав маань хэлдэг. Би ч гэсэн тэгж боддог. О.Дөлгөөн ахыг эдгэрч, дахин сагс тоглоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" хэмээн өгүүлсэн юм.
 
 
 
Эрхэм та  #Pray4Dulguun хандивын аянд нэгдэхийг хүсвэл түүнд дараах дансаар сэтгэлийн өглөг өгөх боломжтой.
 
ХАС БАНК -5002942199 -Л.ОЧБАДРАХ (О.Дөлгөөний аав)
ХААН БАНК - 5721081225 - Л.ОЧБАДРАХ