МХЕГ-ын нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоотой хурдан морины унаач хүүхдүүдийн талаар ярилцлаа.
-Жил бүр наадмын үеэр яригддаг нэг асуудал нь унаач хүүхдүүдийн аюулгүй байдал. Мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн амь нас, эрх ашгийг хамгаалах тал дээр ямар ажил хийж байна?
-Эрийн гурван наадам Монголын уламжлалт төрт ёсны баяр, өв соёлын нэг. Тэр дундаа хурдан морины уралдааны өнгө аяс, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулахад их үүрэг гүйцэтгэдэг хэдий ч унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигддаг. Энэ нь зөвхөн уяачид төдийгүй баяр наадмын комисс, унаач хүүхдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын чухал үүрэг. Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг хэлбэр.
Засгийн газрын 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах” Үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн байдаг. Ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтыг тавьсан.
Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүднээс МХЕГ-аас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2017 оноос эхлэн улсын хэмжээнд хийж байна. Энэ наадмын тухайд мэргэжлийн хяналтын байгууллагаас унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд хийхийн зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт “Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах” талаар зөвлөмжийг хүргүүлээд байна.
-Хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу вэ. Унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бас цөөнгүй гарсан байдаг?
-2017-2018 оны хяналт шалгалтын дүнгээс үзэхэд 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон гэсэн харамсалтай мэдээ байна.
Өнгөрсөн жилийн наадмаар хамгаалалтын дуулгагүй 336, хамгаалах хувцас хэрэгсэлгүй 183, морины хэрэгсэлгүй 330, гурвалсан гэрээ байгуулаагүй 4771, даатгуулаагүй 1174 хүүхэд уралдаанд оролцуулсан зөрчил илэрсэн. Мөн долоон нас хүрээгүй 52 хүүхдийг уралдаанд оролцуулах гэж байсныг зогсоосон.
2018 оны дүн мэдээг 2017 онтой харьцуулахад мориноос унаж, амь нас нь эрсэдсэн тохиолдол байхгүй. Мориноос унасан хүүхдийн тоо 282-оор, хөнгөн гэмтэл авсан хүүхдийн тоо 39-өөр буурсан үзүүлэлттэй байна. Осол гэмтлийн тоо буурахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хүүхдийн хамгаалах хувцас хэрэгслийг болон морины хамгаалах хэрэгслэлийг стандартын дагуу зөв, бүрэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзсэн. Тиймээс баяр наадмын үеэр хүүхэд нэг бүрт хамгаалах хэрэгсэл, хувцсыг зөв өмсгөж, манай байгууллагаас хүргүүлсэн зөвлөмжийг ажил хэрэг болгон хэрэгжүүлж осолгүй наадах хэрэгтэй.
-Унаач хүүхэдтэй холбоотой яг ямар стандарт мөрдөгддөг вэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хууль болон орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам гэж бий. Үүнээс гадна морь унаач хүүхэд бүрийг “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” буюу МNS 6264-2011 стандартад заасан хувийн хэрэгслээр хангах ёстой. Хувийн хэрэгсэл гэдэгт хамгаалалтын дуулга хувцас, өвдгөвч тохойвч, нүдний шил, гутал, эмээл, хазаар, ташуур орж байгаа.
Хүүхдүүдийн зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхай, барилгын салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогчдод “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-д заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүүхдийг ажиллуулахыг хориглосон зөвлөмжийг манай байгууллагаас орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаараа дамжуулан хүргүүлээд байгаа.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Дэлхийн жишгээр хүүхдүүдээр унуулж уралдуулахаа болил доо. Давжаарч жижгэрч байгаа Монгол морь том хүн одоохондоо дааж байгаа бол жижигхэн илжигнүүдээ Энхболд Батэрдэнээс эхлээд алдарт уяачид өөрсдөө унаж уралдах хэрэгтэй ш дээ.Хичнээн Монгол хүүхдүүдийн амь нас эрүүл мэндийг залгиж наадах гэсэн юм хөгийн хужаанууд!
"нэг хүүхэд тахир дутуу болсон" гэдгийгээ "нэг хүүхэд тахир татуу болсон" гэж зөвтгөн зас. "Тахир татуу" гэдэг горшоо үгийг галхчууд "тахир дутуу" гэж хазгай хэлтгий хэлдэг юм.
1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэн.Одоо тэр нийгмийн нийтлэг зарчмаар амьдрах нь бидний үүрэг.Тиймээс Монгол улсын бага насны иргэдийг хамгаалах хэрэгсэлгүй морь унуулж бэртээх болон амь насыг хөнөөх,хамгаалах суудалгүй тээвэрлэж яваад амь насыг хөнөөх,гэмтээх,харгалзах хүнгүй гадаа тоглуулж байгаад эрүүгийн элементийн золиос болгон амь насыг хохироох гэхчлэн эрүүгийн гэмт хэрэг өдүүлж буй эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог хууль хэрэгтэй байна,Одоо хууль байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг байна.Төрүүлсэн үр хүүхдээ хаясан эмэгтэйг болохоор цагдаа мөрдөж олоод л, ял оноогоод л дүвчигнээд байдаг мөртлөө хүүхдээ алчихаад худлаа матрын нулимс гаргаад явдаг гэмт хэрэгтнүүдийг ял завшуулан өөгшүүлж байна. Бидний зарим нь шүтэн биширдэг АНУ -д бол ийм үйлдэл хийсэн хүмүүс шоронд бүх насаараа суудаг. Дуурайвал дуурайсан шиг дуурайя.Чадахгүй бол энэ заваан дүр эсгэсэн хуурамч ардчиллаас татгалзацгаая.
Гялгар бүгдийг энд тэндээ аваад наачихдаг оёгтой архи өмхий хамтад нь сэнгэнүүлсэн ажилгүй далбагар юмнууд өөрсдөө давжаахан жаахан шаргуудаа унаад уралдацгаах хэрэгтэй.Ми Энхболд морь унаж чаддаг юм бол тэр тусмаа. Хэдэн хүүхэд алж наадах гээд байгаа луухаан бэ? Монголд одоо морин уралдааныг мэргэжлийн уралдаан ардын наадгай гэж ангилах цаг болсон.Тэр өнгөрсөн баларсан даага хязаалан гэж ялгаж уралдуулдагаа больцгоо.Насанд хүрсэн 60 кг-с доошгүй жинтэй хүнээр унуулж уралдуулдаг болход л морьдын жинхэнэ яс чанар гарна.Одоо шиг нуруундаа бага хөнгөн хүүхдээс өөр юм даадаггүйг нь уралдуулдаг байхад бие хөнгөн жижиг нь шигшигдэнэ.Зээр хүрдан л байхгүй юу!
Mongol bys?yum yaridag araa sydtei aalznyyd aa!!!ta nar hezee hoino tersen chini tendee l biz?Mongol naadamiin ylamjilal ryy byy har sabraa dyr?....Mongolchyyd hezee ch byzar hymyysiin haraalaar hoolloj baisangyi ee!!ted yraldaan zohion baigyylaj iim enderlegt hyrne chinii ch bodoj yabsangyi ee!!chag chagaaraa baidag chahildag heheeree gegcheer enee chag ni hegjsen ender deed erhem chyhal naadamaan hiiseer baih bolno!gagchyy Mongol bys?hymyysiin yatgalganaas salj doroitohiin chagt Mongol naadam seneh baih!!!hyyhedyydeen Mongol morion ynasaar baih bolno!!!!
Энэ уяачид гэсэн өндөр албан тушаалтай луйварчид хөрөнгө мөнгө хулгайлсныгаа ичих ч үгүй үнэтэй морь худалдаж авч "угаадаг" арга нь хурдан морь уралдуулж цацагтай малгай өмсөх. Энэ хооронд ядуу айлын хүүхдийг мөнгө өгнө гэж хуурч морио унуулна. Нөгөөдөх нь унаж осолдоно. Энэ луйварчдын зугааны пянгий нь монголчууд, монгол хүүхдүүд даахгүй нь ээ. Одоо больё. Өөрсдөө унацгаа. Тэгээд унаад бэртвэл сайн л биз.