sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багт тоглож байсан үе үеийн тамирчдаас бүрдсэн “Мөрөөдлийн баг”, Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” багтай тоглохоор бэлтгэлээ базааж байна.
Швейцарын тус баг нь дэлхийн олон орноор аялан тоглолт хийдэг бөгөөд энэ удаад манай улсад ирж 4 нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөөд байгаа аж. Манай улсын багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдаж байгаа бөгөөд Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай гэсэн үе үеийн шилдгүүдээр багаа бүрдүүлэн тоглохоор болжээ. Энэхүү тун сонирхолтой тоглолтыг долоодугаар сарын 6-ны өдөр 19 цагаас МХБХ-ны ногоон талбайд зохион байгуулах юм.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг