Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.
Хурдан морины салбар хорооны дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар “Хурдан морины уралдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2015 оны долдугаар сарын 1-нд гаргасан эрлиийз морьдыг монгол морьдоос тусад нь уралдуулах журмын хүрээнд зохион байгуулна. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, дэг журам зэргийг анхааран ажиллана. Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, Шүдлэн, 11-ний өдөр Азарга, Их нас, 12-нд Соёолон, даага уралдана. 13-нд уяачдын наадам болно. Эрлийз гурван нас болоод жороо морины уралдаан болно. Хурдан морь үзэхээр хүлээж буй иргэд, наадамчин олондоо зориулан морьтон монголчууд үзүүлэх тоглолт, хос морины уралдаан, шүүхрийн буултын үзүүлбэр зэргийг зохион байгуулна. Тухайн жилийн нөхцөл байдлаас хамаараад нас насны ангилалд уралдах замыг зааж өгдөг. Энэ жилийн хувьд даага 11 км, шүдлэн 15 км, хязаалан 17 км, соёолон, азарга 22 км, их нас 25 км-ээс уралдана” гэв.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл “Манай ажлын хэсэг уралдах морьдын үйлдвэрлэг байдлыг ялгах үүрэг хүлээн ажиллаж байгаа. Холбогдох хууль, дүрэмд заасны дагуу Азарга, Соёолон 140 см, Их нас 141 см, Хязаалан 137 см, Шүдлэн 132 см, Даага 127 см байх өндрийн байдлыг нарийн баримталж ажиллана. Баяр наадмын үеэр эрлийз морьдыг уралдааны талбайд оруулах, хэл ам гаргах зэрэг асуудлыг хурдан марины салбар комисс хүлээн авахгүй. Бид шуурхай, шударга ажиллана” хэмээлээ.
НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. Хүүхдийн хамгааллын хувцас хэрэглэлийг стандартад заасны дагуу шаардана. Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. Уяачид бүртгүүлэх гэж ирэхдээ унаач хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, эцэг эхээс нь зөвөөрөл авсан хуудас, даатгалын гэрээ зэргийг бүрэн байлгах хэрэгтэй” гэлээ.
Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр анхааран ажиллаж хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана гэдгийг мөн хэлж байв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Болж болж.Ингээд жилээс жилд ажлаа сайжруулаад алдаагаа засаад яваад байхад сайхан болно оо.Аливаа асуудлыг шийдэх гарцыг хайвал олдож л таарна.Одоо аймгуудыг цэгцлээд сум руу орох хэрэгтэй.
Хүүхэд унуулахаа болил доо.Том хүн даадаггүй юм бол илжигнүүдээ уралдуулахаа бүүр болихгүй юу.
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
.........эРХЭМ МЭУЕГ-ын даргаа ард түмний тархийг бүү угаа бас нэг ард түмнийг цагаан цаас гэж боддог хүн хаанаас гараад ирэв. Монголд агентлагын дарга хийчих эрүүл сэтгэлгээтэй мэргэжлийн хүн алга гэж үү. дэндүү 0000харамсалтай, мэрэгшилтэй, мэрэгжилтэй боловсон хүчин бэлтгэж чадаагүйн гай юу эсвэл цүнх баригчдын армийн гай юу. жирийн малчин уяач хүн ч ямар ч эргэлзээгүй эрлийз, монгол адууг ялгаж чадна. юун сэрвээний өндөр вэ............дэндүү харамсал. Уяачид, мэрэгжилтнүүдийн төлөөлөл оруулсан багийг дахин томилж ажиллуул, сургалтаар бэлдүүл. Малчид, уяачид удам, гарвалаар нь хэний морь монгол, эрлийз адуу гэдгийг андахгүй. Үндэсний их баяр наадмын морины уралдаан энэ асуудлыг олон жил шийдээгүйгээс жил бүр будлиан гардаг шүү дээ. Морины комиссыг шинэ сэтгэлгээтэй, шинэ хүмүүсээр бүрдүүлж ажиллуулах хэрэгтэй байна шүү дээ хөө. Улаан сайдыг яаж шийдэхийг ард түмэн харж байгаа шүү дээ. Эрхэм мэргэжлийн бус сайд, улс төрийн ажилтан гуай ............анхаарал тавиарай .