sonin.mn
Өмнөд Солонгост болсон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн 50 метрийн өврөөр даллах уралдаанд 27.66 секундийн амжилтаар гараандаа түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилжээ. Энэ амжилтаараа тэрбээр 101 тамирчнаас 58 дугаар байрт шалгарч тэмцээнээ дуусгалаа.
 
Мөн дэлхийн аваргад Монгол Улсаа төлөөлөн олон улсын хэмжээний мастер Г.Занданбал, спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцсон юм. Г.Занданбалын хувьд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөл уралдаж, 1:07.92 амжилтаар Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. Түүнчлэн спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундийн амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн билээ. Дэлхийн аваргын 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар долоодугаар байр эзэлжээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин