sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны АТАШТ-ий урьдчилсан шатны "F" хэсэгт Мьянмар Тажикстан, Киргиз Японы шигшээ багуудтай учраа таараад байгаа юм.
Манай хөлбөмбөгчдийн баг өнөөдөр Дэлхийн чансаанд 187-д эрэмбэлэгддэг бол Японы шигшээ баг 28-д, Киргизийн шигшээ 95-д, Тажикстаны шигшээ 120-д, Мьянмарын шигшээ баг 138-д тус тус эрэмбэлэгдэж байна.
Энэ багуудаас Тажикстаны шигшээ багтай урьд өмнө тоглож байгаагүй бөгөөд МХБХ-ноос тус багийн тухай товч мэдээллийг хүргэж байна.
 
 
Тажикстаны шигшээ баг дэлхийн чансааны 120-д бичигддэг. Энэ өдрүүдэд Тажикстаны үндэсний шигшээ БНАСАУ, Энэтхэг, Сирийн шигшээ багуудтай "Intercontinental cup 2019" тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Тэд энэ тэмцээнд тоглолтын үр дүнгийн хүснэгтийг тэргүүлж буй гайхалтай. Дэлхийн чансааны 101-д бичигдэж байгаа Энэтхэгийн шигшээг 2:4, 85-р байрт эрэмблэгддэг Сирийн 0:2-оор буулган авч БНАСАУ-д 1:0-ээр хожигдсон гэхээр ямар өндөр зэрэглэлийн тоглолттой баг гэдэг нь харагдаж байна.
Дашрамд дуулгахад, Тажикстаны 17 хүртэлх насны шигшээ баг ирэх 10 дугаар сард Бразилд болох 17 хүртэлх насны ДАШТ-д оролцоно. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг