Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын түүх өнөөдөр нэгэн шинэ амжилтаар зузаарч шатарчин охин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-ны шинэчилсэн чансаагаар шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлжээ.
Их мастер хэмээх цол хүртсэн Монголын анхны эмэгтэй шатарчин болсон нь түүхэнд амжилт юм хэмээн АНУ дахь спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин онцлон мэдээллээ. Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар нүүж сурсан бөгөөд зургаан настай тэмцээнд оролцож эхэлжээ.
Тэр 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цолуудыг хүртэж, энэ цол хамгийн залуудаа хүртсэн Монголын эмэгтэй шатарчин болсон түүхтэй. Харин өнөөдөр 19-хөн настайдаа Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын хамгийн дээд цолд хүртэж чадлаа.
Эмэгтэй шатарчдаас Их мастер цолыг анх ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили 1978 онд хүртэж байсан бөгөөд өнөөг хүртэл Унгарын алдарт эгч дүү шатарчин Сюзан болон Юдит Полгар, ЗХУ-ын Майя Чибурданизе тэргүүтэй 37-хон эмэгтэй шатарчин энэ эрхэм дээд цолыг хүртсэн байна.
Шатрын Их мастер цолыг монголчуудаас Б.Хатанбаатар, Д.Шаравдож, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ нар хүртээд байгаа бол эмэгтэйчүүдийн Их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул нар хүртжээ.
Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-ны гишүүн 200 шахам орноос хамгийн олон Их мастертай нь ОХУ -255, АНУ-101, БНХАУ-48 гэсэн амжилтаар эхний гуравт бичигддэг бөгөөд Монгол Улс /таван Их мастер/ 57-д бичигдэж байна.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ойлгомжгүй юм бичих юм аа. Тэгээд Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул нар Их мастер биш юм уу?
эмэгтэйчуудынх нь тусдаа одоо эр эм ялгаагуй нь Жендерт хамаагуй шуу хее
Ikh master gesen baigaa biz dee yug ni oilgohgui baigaan.Emegteichuudiin Ikh master gedeg ni tusdaa tsol.
харсаар байтал Номин-Эрдэнэ гэж эмэгтэй хүн байсаар байтал Их мастер цол хүртсэн манай эмэгтэй шатарчид дотор нэрийг нь хасаад дурдах юм. юмыг яаж бодохлоороо ингэж бичдэг болчихдог юм бол?
Эргуутээд бай олгой толгойтоо
харсаар байтал Номин-Эрдэнэ гэж эмэгтэй хүн байсаар байтал Их мастер цол хүртсэн манай эмэгтэй шатарчид дотор нэрийг нь хасаад дурдах юм. юмыг яаж бодохлоороо ингэж бичдэг болчихдог юм бол?
Зов л баина юугиин оилгохгуи бгаа юм
eregtei emegtei ih master geed kholiod bichih yum aa sogtyy yumyy olon niitiin medeeleld khariytslagatai khandmaar yum.kandlaga geed ih dongosdog boloo bizdee.
Эрэгтэй их мастерын болзлыг эмэгтэй хүн хангасан байна... Үүнийг л хольж хутгаал бичих юм даа сэтгүүлч нарын сэтгэхүй гэж авах юм алга даа
юмаа мэдэж ойлгож хун руу дайр эргуу минь
Эрэгтэй их мастерын болзлыг эмэгтэй хүн хангасан байна... Үүнийг л хольж хутгаал бичих юм даа сэтгүүлч нарын сэтгэхүй гэж авах юм алга даа
Мундаг охиноор бахархаж байна. Завшаан таарвал нэг нүүж их мастер цолыг чинь угааж өгнөө. Амжилт.
Энэ гайхашигтай охиндоо баяр хүргэж,цаашдын спортын улам их өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Аргагүй л Монголын Номтнэрдэнэ юм даа. Амжилт хүсье?
Номинэрдэнэ Номт гэдэг чинь эээ Номтойбаяр гээд дэмий нэр шуу туй туй туй
Баяр хүргэе. Эрэгтэйчүүдийн их мастер цолыг эмэгтэй хүн биелүүлжээ гэж ойлгох болж байна даа.буруу юу. Өмнө нь эмэгтэйчүүдийн их мастер байсан байна гэж л ойлголоо.Сайн ухааруулахаар бичмээр юмаа.
Баяр хүргэе. Эрэгтэйчүүдийн их мастер цолыг эмэгтэй хүн биелүүлжээ гэж ойлгох болж байна даа.буруу юу. Өмнө нь эмэгтэйчүүдийн их мастер байсан байна гэж л ойлголоо.Сайн ухааруулахаар бичмээр юмаа.
зев л ойлгосон байна заавал ухаарах гээд яахав
Баяр хүргэе. Эрэгтэйчүүдийн их мастер цолыг эмэгтэй хүн биелүүлжээ гэж ойлгох болж байна даа.буруу юу. Өмнө нь эмэгтэйчүүдийн их мастер байсан байна гэж л ойлголоо.Сайн ухааруулахаар бичмээр юмаа.
Үнэхээр бахархалтай. Ярилцлага нь гарсан болов уу, унших юмсан. Эрэгтэй эмэгтэй гэж дурьдаагүй хэрнээ анхны эмэгтэй их мастер гэх тэгснээ их мастер эмэгтэйчүүдийн нэрсийг жагсаасан нь ойлгомж муутай байлаа.
Ойлгохгүй бн. Тэгэхдээ баяр хүргэе.
yneheer baharhaltai. ene mundag emegteid az jargal eryyl enh amjilt Hysen erooe