sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Екатеринбург хотноо үргэлжилж байгаа сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ-ий 69 кг-д Г.Баярхүү 63 кг-д Б.Чинзориг, 57 кг-д Э.Цэндбаатар шөвгийн 16-д шалгараад байна.
Тэд дараагийн өрсөлдөгчдөө ялбал ДАШТ-ий медалийн тулалдана. Өнөөдөр /09.17/ тэд рингэнд гарах бөгөөд үдээс хойш эхлээд 63 кг-ын жинд Б.Чинзориг Энэтхэгийн Маниш Каушиктай, орой нь 57 кг-ын жинд Э.Цэндбаатар Унгарын Ролан Галоштай, 69 кг-ын жинд Г.Баярхүү Иорданы Эашиш Зейадтаы тус тус тулалдах юм.
Манай боксчид учраагаа ялсан тохиолдолд шөвгийн наймд үлдэж, 2019 оны ДАШТ-ий медалийн төлөө тулалдах эрхээ авна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг