sonin.mn
Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ.
 
 
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон байна.
 
 
Уулзалтын үеэр энэ талаар тохиролцон, гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. Эргэн сануулахад, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ өнгөрсөн долоодугаар сард Казахстаны Нур-Султан хотод болсон пара пауэрлифтингийн дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд 247 кг-ыг өргөж түрүүлсэн дэлхийн дээд амжилтыг “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн юм.
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин