sonin.mn

БНХАУ-ын Жин Мин хотноо ирэх сарын 1-10-нд болох шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээнд оролцох Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бэлтгэлээ хангаж эхэллээ. Тэмцээн чөлөөт уналт, цэгт онолт, халин нислэг гэсэн төрлөөр эрэгтэй, эмэгтэй болон бага зэрэгтэй тамирчид гэсэн ангиллаар болно.

 

Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, спортын дэд мастер, ахмад Д.Батсүмбэр, бэлтгэл ахмад, спортын мастер Я.Сэргэлэн, шүхэрчин аврагч спортын мастер, ахлах ахлагч О.Батзолбоо, шүхэрчин-аврагч спортын дэд мастер, ахлах ахлагч М.Бэлгүтэй нар оролцоно.

 

Энэ шигшээ баг нь улсын гурав, нийслэлийн хоёр удаагийн аварга болж байсан. Мөн дотоод, гадаадын уралдаан тэмцээн, хамтарсан дадлага сургууль, үзүүлэх тоглолтуудад тогтмол амжилттай оролцож байсан туршлагатай ажээ.

 

 

Б.Должин

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин