sonin.mn

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нсос ирэх сарын 3-ны хооронд Унгарын нийслэл Будапешт хотод болно. Манай улсын тамирчид уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм Багийн дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Б.Баттулга, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан нар болон шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллахаар болжээ. Монголын бөхчүүдээс 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс А.Батцэцэг мөнгө, Э.Гантуяа, Г.Отгонжаргал, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг нар хүрэл медаль хүртэж байжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин