sonin.mn
Олон улсын допингийн эсрэг агентлаг буюу ВАДА-гаас Оросын шигшээ багийн тамирчдыг сэргээшийн системээ нуун дарагдуулсан хэмээн 2020 оны олимпод улсынхаа далбаан дор оролцохыг хориглосон. Тиймээс Оросын тамирчдад Токиогийн олимпыг өнжих, төвийг сахисан далбаан дор оролцох, бойкотлох эсвэл бусад улсын шигшээ багтай нэгдэж оролцох гэсэн сонголт тулгараад байна. Оросын спортын салбарын зарим нь төвийг сахисан статусыг сонгоод байгаа аж.
 
 
Тухайлбал, 2016 оны олимпын аварга, теннисчин Екатерина Макарова, Европын найман удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Дарья Шмелева, Риогийн олимпын алтан медальт жүдоч Беслан Мудранов, дэлхийн аварга гимнастикч Мария Пасека болон Оросын гимнастикийн од эгч дүү Дина, Арина Аверина нар төвийг сахин оролцож магадгүй гэнэ.
 
 
Гэхдээ тэдний шийдвэрийг ОХУ-ын Олимпын хороо, шигшээ багийн удирдлагууд эцэслэн батлаагүй байгаа ажээ.
 
 
 
 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин