sonin.mn
Булган аймгаас төрсөн үндэсний бөхийн дөрвөн аваргын нэрэмжит “Аваргын хишиг” улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан тус аймгийн Биеийн тамир, спортын ордонд боллоо.
 
 
Энэ барилдаанд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ч.Баянмөнх нараар манлайлуулсан 64 бөх зодоглов. Тэднээс уран барилдаан, ухааны ураараа шалгарч Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, улсын начин Д.Амарсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэв.
 
 
Их шөвөгт Булган аймгийн харьяат улсын начин Д.Тамир, аймгийн арслан Б.Ганбаатар нар үлдсэн байна. Яагаад уг барилдаанд цөөн бөх барилдсан бэ гэвэл өмнөд хөршид болсон “Алтан бүс”-ний төлөө барилдаанд улсын аварга, арслан гээд шилдэг бөхчүүд оролцохоор явсан үе байлаа. Түрүү бөх Д.Амарсайхан энэ барилдаанд учраа бөхөө бараг бүгдийг татаж дунгуйлдах дархан мэхээрээ хаясан юм.
 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин