Ер нь аливаа спортод хэр нь хэтэрсэн ардчилал зохимжгүй юм. Тэр дотор манай үндэсний бөхийн хувьд уламжлалт ёс гээгдэж хэн нэгний дур зоргоор асуудал шийдэгддэг бөхийн цолны эрэмбэ самуурсан, ёс зүйн гажуудал газар авчээ. Хувь бөхийн хувьд яг үнэнийг хэлэхэд амь тээсэн, ядуу барилдаан ихсэв. Бөхчүүд жин нэмэх, хүчний бэлтгэл л голчлохоос биш ур чадвараа нэмэгдүүлэхийг бүр мартсан байна. Тиймээс уран мэх байхгүй болж өмсөх, дүүгүүрдэх, өхийлдөх, тонгорох зэрэг гоё мэх ховордож аягүй бол ийм мэх байсан юм гэж нэр ус нь түүхэнд л үлдэхээр болсон санагдана.
Улсын арслан Ц.Бадамсэрээжид гуай нэгэн ярилцлагадаа “Одоогийн бөхчүүдийн барилдааны ур чадвар их доройтож гараа, дэвээ шавааг оромддог болсон харагдана. Давсан бөх боорцог авахдаа нэг хөлөө нугалж суугаад далбаан дээрээ тосч авдаг ёстой.Гэтэл өнөөгийн бөхчүүд дуртай, дургүйхэн тонгойж гар сарвайж аваад зүг чиггүй хэнд ч хамаагүй шидэж өгчихөөд явчихаж байх юм” гэлээ.
Миний мэдэх Ш.Батсуурь аварга шиг засуул дээрээ тогтож ядан хараад баймаар дэвдэг. Ч.Бээжин аварга шиг бас гоё гардаг, бариа зөрөөн дээр хөл, гарын мэх нь зэрэг орж ирдэг тийм бөх харагдахгүй л юм даа. Ц.Бадамсэрээжид арслангийн даацтай хийдэг сээрэн дунгуй мэхийг нэг ч бөх хийдэггүй. Бас хорьсон хориогүй ч өмсөх мэхийг хэнд ч хийдэг заан Р.Дамдиндоржийг бидний үеийнхэн мэднэ дээ. Зундуй гэж бас сайн өмсдөг заан байв даа. За яахав. Аварга Н.Батсуурь хааяа өмсөх мэхийг аятайхан хийх юм билээ. Улсын харцага Б.Бат-Өлзий өхийлдөх мэхэндээ сүрхий гаршиж байх шиг. Улсын аварга Г.Эрхэмбаярын дунгуйлдаж татах мэхийг улсын начин Д. Амарсайхан, Э.Орхонбаяр нар давгүй хийж байна. Ер нь мэхгүй бөхийн барилдааныг харахад залхуутай гэж. Тийм бөхийг бушуухан унаад өгөөсэй л гэж бодох.
Сүүлийн үед бөхчүүд бай, шагналын их багаас хамаарч зодоглодог болж дээ. Нэгэнт улсын өндөр цол хүртсэн бөхчүүд болж буй барилдаануудад зодоглох нь үүрэг байх учиртай. Гэтэл зарим аваргууд тэр дотор Ч.Санжаадамба, арслан Ц.Содномдорж нарын томчуул үзэгчиддээ харагдмаар, барилдмаар байгаа юм. Гэтэл барилдах эсэх нь миний эрх гэсэн янзтай харагддаг. Энэ бол эрхээ эдэлж байгаа хэрэг биш юм шүү. Засуул, гарын даа нарын шаардлагыг хүлээж авдаггүйчүүд ч бий. Тэдэнд тухайн цагт нь хариуцлага тооцож байя.
Хан-Уул дүүргийн иргэн, бөх сонирхогч Д.ДЭМБЭРЭЛ
Сэтгэгдэл0
Хар шар хөлийн тэмээний шээс ууж өлсөж цангаж үхэх гэж байхад юун бөх мөх вэ Дамбий минь
Бат-Эрдэнэ аварга гэж нэг уяа бөх байлаа, ашгүй барилдахаа байсан. Энэ аварга нэртэй махан бөмбөгөөс болж монгол бөхийн хурдан шаламгай, уран мэх уралдуулан хийдэг барилдаан үгүй болсон. Аварга Сүхбат шиг, Бямбадорж заан шиг бөхчүүд олшрох болтугай.
Чи сумын наадамд зодоглож үзсэн үү?? Эсвэл чөрийсөн амь амьсгаа нь мэдэгдэхгүй нэг муу аалз байх чи
б.батэрдэнийг сэргээш хэрэглэж байсан л гэдэг
УВСЫНХАН ЯАГААД БААГИЙ АВАРГЫГ ҮЗДЭГГҮЙ ЮМ БОЛ?
Бат-Эрдэнэ аварга гэж нэг уяа бөх байлаа, ашгүй барилдахаа байсан. Энэ аварга нэртэй махан бөмбөгөөс болж монгол бөхийн хурдан шаламгай, уран мэх уралдуулан хийдэг барилдаан үгүй болсон. Аварга Сүхбат шиг, Бямбадорж заан шиг бөхчүүд олшрох болтугай.
Ми Ие ноёны бех уяа Батэрдэнэ одоо ч Монголыг хорлож байгаа.Цагдаагийн хурандаагийн шавь цагдаагийн хурандаа Оюунболд допинг хэрэглэдэг нь наадмыг алж байгаа бол яс үндэс ярьдаг нь бүүр Монгол үндэстнийг хутгалж байгаа.
улсын начин уяа Амараагаас эхэлтэй байхаа
Батсуурээс харахад Пүрэвдагва өмсөх мэхийг голлон хийдэг шүү дээ , бас дунгуйлдаж татах мэхийг Орхонбаяр ганц удаа хийснээр давгүй хийж байгаа гэнэ хэн ямар мэх хийж барилддагийг сайн мэдэхгүй байж юм бичихээ болих хэрэгтэй бичих юм бол сайн судалаад үз за

Ойрд бөх үзээгүй сармагчны үг байна.Одоо барилдаж буй залуус ямар гоё урлагтай сайхан барилдаж байгааг мэдрэхгүй байгаа бол бөхөөс их хол амьтан байгаа бололтой. Үндэсний бөх их сонирхолтой үзүүштэй гоё болоод байна.Хийхгүй мэх ч гэж байхгүй болж.Их спортын олон төрлөөр хичээлэхээс гадна өвөрмонголд очиж барилдаж олон мэх,барилдаан сурцгааж байна.Үндэсний бөх төгс төгөлдөр болж байна шүү.Бөх бараг үздэггүй эмэгтэй хүн хүртэл ,манай бөхчүүд чинь гэдэслэхээ болио юу даа гэж байхав .Залуучууд яралзуулж байна аа.Битгий ингэж худлаа хуцалдаж өмхий шүлс үсчүүлж бай.Аль эрт барилдахаа больсон Их аварга Бат-Эрдэнийн барилдаан энд ямар хамаа байна.Хуучны бөх ярих гэж байгаа тэр үеийн юмаа ярь.Түүний үеийн нэг ч бөх түүнийг хаяж дийлэхгүй байсан гэдэг чинь юм хэлэхгүй байна уу.Тэд бүгдээрээ мэхгүй болоод унагаж чадахгүй арчаагүй юмнууд байсан гэж донгосов.Балжинням аварга,-Би бөх хүнийхээ хувьд бүх чадал авьяасаа дайчлаад энэ хүнийг унагаж чадаагүй юм.Даанч тасархай илүү байсан гэсэн юм.Үг шүү
Барилдаан, мэх үзмээр байгаа бол санжаа мэтийн юмыг биш харин сумын заануудын барилдааныг очиж үз.Тэнд л жинхэнэ уран мэх гоё сайхан хувилбарууд байгаа.Манайд юм хэцүү.Том цолтой бөх наадам бүрт барилдаад түрүүлээд байхаар,энэ ямар шуналтай хог вэ,Дандаа л түрүүлж байх юм. Ханаж цаддаггүй юм уу Залуучуудад боломж олгооч гээд хуцалдаад эхэлнэ.За яршиг өнжие гэхээр ихэрхээд барилдахгүй байна гээд хуцалдаад эхэлнэ.Яах болж байна.Ирж барилдсан болоод доор унаад байвал нэг бол худлаа барилдлаа, үзэгчдийг доромжиллоо гэнэ .Донгосогчид эхлээд өөрсдийн сэтгэлд байгаа бузар буртагаа цэвэрлэ.Сэтгэлд бузар байхаар аманд бузар хадаастай байдаг юм.Юмны сайн сайхныг олж харж сур. Үндэсний бөхөөс хараалч хэрүүлч баянмөнх зайлсан тул одоо бүх юм сайхан болно.Болж ч байна. Бөх үзэж таашаал авцгаа.Үзмээргүй байгаа бол мөрөөрөө далд орцгоо.Үзэгчид та нараар дутахгүй шүү дээ.
АЛБАДЛАГААР БАРИЛДДАГ ҮНДЭСНИЙ БӨХ ГЭЖ БАЙХГҮЙ БАЙХАА
Хамгийн гоё үзүүштэй барилдаан бол сумын цолтнуудын барилдаан. Даан ч цөөхөн зохиогдож, ховор гарах юм даа.
urernuud neree uher l bh yum daa
бяртай хvн мэхгvй мэхтэй хvн бяргvй байдаг гэсэн vнэн байх vеийнхнээсээ бяраар тасарчихаар чинь мэх хийх гэж байхад нь л орсолдогч нь vсрээд явчихаар чинь яаж мэх хийх юм бяр муутай хvн чинь орсолдогчоо мэхэлж л унагаахаас оор аргагvй биздээ