sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгджээ.
М.Уранцэцэг 2010 оны 12 дугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг  цуврал IJF World Tour тэмцээнд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ.
Тэрбээр дурдсан хугацаанд нийт 35 медаль хүртсэн байна. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль буюу хамгийн олон медаль хүртсэн дэлхийн дээд амжилтын эзэн болж бүртгэгджээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг