sonin.mn

Кристиано Роналдо төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүд гэнэтийн бэлэг барьсан байна. Тэрээр хүүтэй хөлбөмбөг тогложээ. Ювентус багийн тоглогч тэрээр “Али чамтай танилцах сайхан байна. Урамтай байлаа” гэж 11 настай хөлбөмбөгийн шүтэн бишрэгч АлиТурганбековын мөрөөдлийг биелүүлснийхээ дараа бичжээ.

Харин Казахстанд амьдардаг хөлгүй төрсөн хүү алдарт хөлбөмбөгчинтэй уулзсандаа баярласнаа илэрхийлжээ. Тэд уулзалтаа дурсахын тулд харилцан бэлэг солилцсон байна.

 

Х.Оюунболд