sonin.mn

Футзалын U16, U14 насны ангиллын “Хөвгүүдийн цом-2020” баруун бүсийн тэмцээн Увс аймагт эхэллээ.

 

Нас,насны ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотод зохион байгуулах шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болно. Эхний наймд шалгарсан баг шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.

 

Тэмцээнийг Монголын хөл бөмбөгийн холбоо, Увс аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Хөлбөмбөгийн хөлбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн долоон багийн 105 тамирчин оролцож байна.

 

Н.Даян

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин