sonin.mn

“Токио 2020” олимпын наадмын бамбарын буухиаг ирэх гуравдугаар сарын 12-нд эхлүүлнэ. Бамбарыг гуравдугаар сарын 20-нд Японы Мияги мужид авчрах бөгөөд тус улсыг тойрон аялах юм. Үүний хүрээнд Японы муж, хот, дүүрэг болгон буухиад гүйх хүмүүсээ тодруулж эхлээд байна.

 

Тухайлбал, Канагава мужид олимпын наадмын бамбарыг монгол хүү өртөөлөхөөр болжээ. Түүнийг Б.Очирсайхан гэдэг бөгөөд тус мужийн “Асахигаока" сургуулийн сурагч юм.

 

Тэрбээр Монголоос тус сургуулийн сүмо бөхийн багт элсэн суралцаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин