sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Самбо бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш /2020.01.16/ эхэлнэ.
Энэхүү тэмцээний өмнө самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга Владимир Геннадьевич Япринцев Монгол Улсад хүрэлцэн ирж, тамирчдын бэлтгэлтэй танилцсан байна.
 
 
 
В. Япринцев нь самбо бөхийн «Мы родом из самбо» ТББ-ыг удирддаг бөгөөд уул уурхайн хүнд даацын машин механизм үйлдвэрлэдэг Беларусийн "Белаз" брэндийн автомашиныг Монгол Улсад нийлүүлдэг "Юнайтед Белаз Машинери" компанийг сурталчилдаг юм. Тэрбээр улсын аваргад түрүүлсэн зургаан жингийн тамирчныг сонгон цалинжуулахад Монголын самбо бөхийн холбоотой хамтран ажиллана хэмээн амласан байна.
 
 
Энэ удаагийн УАШТ-ий үеэр олон улсын самбо бөхийн холбооны /FIAS/ шүүгч, самбо бөхийн дэлхийн болон Европ тивийн аварга, Болгарын иргэн Иван Нетов урилгаар хүрэлцэн ирж, манай улсад долоо хоног ажиллах юм. Монгол Улсын шүүгч, багш, дасгалжуулагч нарт нэгдүгээр сарын 14,15-нд семинар зохион байгуулна. 
 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг