sonin.mn
Итали улсын Антхольц хотод биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 56 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хороо, Биатлоны холбооны шигшээ багийн тамирчин Э.Ариунтунгалаг спринт 7.5 км-ийн зайд оролцох юм. Түүний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хурд хүчээ сорих гэж буй нь Монголын тамирчин түүхэндээ анх удаа оролцож байгаа тохиолдол юм. Э.Ариунтунгалаг 23 настай бөгөөд гүйлтийн цанаар хичээллэж байгаад өнгөрсөн оны зургаадугаар сараас  биатлоноор хурд, хүчээ сорьж буй юм.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин