sonin.mn
ТОКИО. /TASS/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусээр үүсгэгдсэн өвчнийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн мэдэгдсэн хэдий ч манай улс олимпын наадмын бэлтгэлээ үргэлжлүүлсээр байх болно хэмээн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга Токио болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
 
 
ДЭМБ-ын мэдэгдлийг бид мэдэж байгаа хэдий ч Олон улсын олимпын хороо, Токио хотын захиргаа төлөвлөгөөний дагуу хамтран ажиллана гэж тэрбээр мэдэгдээд коронавирусний тархалтын нөхцөл байдал одоогоор орон даяар онцгой байдал зарлах хэмжээнд хүрээгүйг цохон тэмдэглэжээ.
 
 
 
Япон улсад одоогоор коронавирусээр халдварласан 1300 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол энэ өвчний улмаас 22 хүн нас баржээ.
Коронавирусний дэгдэлтийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн ДЭМБ мэдэгдсэн нь Токиогийн зуны Олимпын наадамд нөлөө үзүүлэх хэдий ч наадмыг цуцлахгүй гэдгээ Токио хотын захирагч Юрико Коикэ өмнө нь мэдэгдсэн байна
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг