sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Бруклин” багийн дөрвөн тоглогчоос коронавирус илэрсэн гэж тус багийн хэвлэлийн алба мэдээлжээ.
 
 
 
Халдвар авсан сагсанбөмбөгчдийн нэрийг дурдаагүй байна. Тэдний гуравт нь өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд бүгд тусгаарлагдаж, эмчийн хяналтад байгаа аж. Үүнтэй холбоотойгоор тус багийн бүх тоглогч, ажилтнуудыг хорионд оруулж, биеийнхээ байдлыг ажиглахыг зөвлөсөн байна.
 
 
 
Өмнө нь NBA-гийн “Юта Жазз” багийн тоглогч Руди Гобертоос коронавирус илэрсний дараа 2019-2020 оны улирлын тоглолтуудыг түр зогсоосон билээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг