sonin.mn

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийнхөн хуралдаж, цар тахлын хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, ирэх тавдугаар сарын 2-нд болох байсан Ёкозүнагийн зөвлөлөөс зохион байгуулдаг бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцалсан байна.

 

 

Залуу бөхчүүдийн сургалт, хичээлийг хойшлуулжээ. Мөн тавдугаар сарын тэмцээнийг ямар байдлаар явуулахаа шийдээгүй тул тасалбар худалдаалах эсэхийг дахин хэлэлцэхээр болсон аж. Түүнчлэн Токио хотын захиргаанаас сүмочдод аль болох гэр, дэвжээндээ байх ёстойг анхааруулжээ.

 

 

Гадаадын улс орнууд нислэгээ цуцалж, зарим орон хилээ хааж байгаа тул гадаадын бөхчүүдийг эх орон руугаа буцахыг хориглосон байна.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин