Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн дэлхийн чансааны жин тус бүрийн “Топ-10”-т Монголын шигшээ багаас эрэгтэй 2, эмэгтэй 3, нийт 5 тамирчин багтсан байна.
Дэлхийн шилдэг 10-т багтсан бөхчүүдээ танилцуулбал, рэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10-т ,65 кг-д ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10 дугаарт, Эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт тус тус эрэмбэлэгджээ.
Мөн уг шинэчилсэн эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа 23 оноогоор 7 дугаарт, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор 5 дугаарт бичигджээ. Харин эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг жингийн барилдаан олимпын хөтөлбөрт багтаж байгаа юм.
 
 
Манай бөхчүүд 2020 оны Ази тивийн болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүдэд оролцоогүй. Харин 2019 оны Нур-Султаны ДАШТ-ээс цуглуулсан оноогоор ийнхүү эрэмбэлэгджээ. Дээр дурдсан манай бөхчүүдээс гадна 8 тамирчин эхний 20 байрт багтсан. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт тус тус бичигджээ. 
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг