sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын тамирчин Мария Шарапова теннисний цохиураа дуудлага худалдаанд тавьж, олсон мөнгөө коронавирустэй тэмцэж буй эмч нарт зарцуулна гэдгээ “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
 
 
“Хил хязгааргүй эмч нар” байгууллагад зориулж дуудлага худалдаанд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Өнгөрсөн жил тоглож байсан энэ цохиур дээрээ би гарын үсгээ үлдээсэн” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна. 
 
 
 
М.Шарапова мэргэжлийн замналаа өндөрлөж байгаа тухайгаа 2 дугаар сарын 26-нд мэдэгдсэн юм. Тэрбээр "WTA" буюу Эмэгтэй теннисчдийн холбооны ивээл дор зохиогддог нийт 36 тэмцээний ялагч болж байсан. Түүнчлэн Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 5 удаа ялж байсан тамирчин юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг