ТОКИО. /Nikkansports/. Хэрэв 2021 он гэхэд коронавирусний цар тахлыг даван туулж чадахгүй бол нэг жилээр хойшлуулаад байгаа Токиогийн зуны олимпын наадмыг дахин цуцлахаас өөр аргагүйд хүрнэ гэж “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори мэдэгджээ.
Коронавирусний нөхцөл байдал хүнд хэвээр байвал олимпын наадмыг дахин нэг жилээр хойшлуулах уу хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна. “Өмнө нь иймэрхүү асуудлууд гарах үед наадмыг цуцалсаар ирсэн. Одоо бид үл үзэгдэгч дайсантайгаа тэмцэж байгаа билээ” хэмээн Ёширо Мори мөн хэлжээ.
Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар 3 дугаар сарын 24-нд коронавирусний улмаас олимпын наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн юм. Дэлхийн спортод коронавирусний тархалтаас үүдэлтэй цохилтоос бултах хугацаа үлдээгүй гэдэг дээр талууд санал нэгджээ. Харин “Токио-2020” хэмээх нэрийг хэвээр нь үлдээх аж.
Олон улсын олимпын хороо санхүүгийн асар их алдагдал хүлээхийг хүсээгүй учир олимпын наадмыг хойшлуулахаас татгалзсаар байсан юм. Наадмыг хойшлуулсны улмаас Япон улс хамгийн их хохирол амсжээ. Тус улс олимпын наадмын бэлтгэл ажилд зориулж 12 тэрбум ам.долларыг зарцуулсан байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
мэдээж
мэдээж
Хэт их бөөгнөрөл үүсгэсэн Улсын ихбаяр наадмыг энэ жил цагаан сар шиг цуцлаж хөл хөдөлгөөнийг хязгаарллах үүднээсбүх аймаг сумдын баяр наадмыг 7 -сарын 11-12--нд зохион зохион байгуулвал зүйтэй санагдана Улсын цол олимпын медаль биш хойтон жил хөнгөлөлттэй авч болно
МУУРЫН ОВГИЙН АМЬТАНД ГОЛДУУ ИЛРЭЭД БАЙХ ЮМ. ҮГҮЙ ТА МИНЭЭ МАЛ ХАЛДДАГ БОЛ БИД ЁСТОЙ СҮЙРНЭ ШҮҮ! ТУЙЛЫН АЮУЛТАЙ. ИМЙД АУ-ны БОЛОН ХАА-Н ЭРДЭМТЭД ЭРТНЭЭС МАЛ ДЭЭР ХАЛДАВРАЫН ТАЛААР ТУРШИЛТ ХИЙЖ ҮЗЭЖ ХЭРЭВ ХАЛДДАГ БОЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВМААР БАЙНА. МАЛД ХАЛДДАГ БОЛ ӨНГӨРЛӨӨ ГЭСЭН ҮГ.