sonin.mn

Монголын хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейболын холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолт болон бусад чухал тэмцээнийг үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ өнгөрсөн сарын 25-нд УОК, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.

 

 

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй гэсэн шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд  гаргажээ.

 

 

Уг албан бичгийг дээрх шийдвэрийг гаргаснаас долоо хоногийн дараа Монгол хөлбөмбөгийн хороонд ирүүлсэн байна. Цар тахлын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигийг үзэгчгүйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд “Катар-2022”дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтын товыг ч зарлаад байгаа билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин