sonin.mn

"Гангаамаа” сангаас Алтай таван богдын Хүйтэн ууланд авиралт зохион байгуулахаар болжээ. 50 дахь удаагийн авиралт ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 3-ны хооронд үргэлжилнэ.

 

 

Уг экспедицийг Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Гангаамаа ахална. Түүнчлэн уулын спортын олон улсын хэмжээний мастер Д.Эрдэнэтогтох, Ж.Бямбасүрэн, Ө.Батманлай, С.Бат-Эрдэнэ нар авирах багийн удирдах бүрэлдэхүүнд багтжээ.

 

 

Уг авиралтад оролцох хүмүүс ирэх долоодугаар сарын 25-нд оргилд хүрч кемпээ байгуулах аж. 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин