Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ хэмээн УОК-ын хурлаар эцэслэн шийдвэрлэсэн. Наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагааг Херо Энтертайнментийн захирал Б.Баатар найруулахаар боллоо. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам энэ жил болно. “COVID-19” халдварт өвчний өндөр эрсдэлтэй үед болж байгаа учир наадмын нээлтийг хуучных шиг өргөн дэлгэр биш онлайнаар хийхээр боллоо. Нээлтийг төв цэнгэлдэх хүрээлэнд биш хотоос зайдуу хийх шийдвэрийг Наадмыг зохион байгуулах комисс гаргасан байна. Үзэгчгүй наадам хийх болсон талаар бөхчүүдийн сэтгэгдлийг сонслоо.
Монгол Улсын харцага Н.Золбоо: Үзэгчгүй ч гэсэн наадмаа хийж байгаад баяртай байна
-Онцгой нөхцөл байдалд байгаа энэ үед эрийн гурван наадмаа таслалгүй зохион байгуулж байгаад баяртай байна. Хэдийгээр цэнгэлдэхэд үзэгчгүй ч гэсэн цэнхэр дэлгэцээрээ хурдан морь, хүчит бөх, сурын харваагаа үзэж монголчууд сэтгэлийн цэнгэл эдлэх байх гэж бодож байна.
Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах: Үзэгчгүй байх нь таатай биш
-Энэ шийдвэрийн тухайд цаг үетэйгээ уялдуулах нь эрсдэлгүй зөв хэдий ч үзэгчгүй байх нь нэг талаараа тийм ч таатай биш санагдаж байна. Наадам гэдэг монголчууд бидний хувьд эртнээс нааш уламжилж ирсэн хотол олноороо цэнгэдэг их цэнгэл юм.
Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй:Түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол байгаагүй
-Монгол Улсын түүхэнд төрийн их наадмаа тасалсан тохиолдол огт байдаггүй юм билээ. Мөн аймаг, сумынхаа наадмыг ч гэсэн нэг өдөр тэмдэглэдэг байсан гэдэг. Харин энэ жилийн тухайд үзэгчгүй гэсэн байна. Хэдийгээр аргагүй нөхцөл байдлаас шалтгаалж үзэгчгүй наадам хийх нь зөв ч бөхчүүдийн хувьд үзэгчдийн уухайн түрлэгээр урамтай сайн барилддаг бөхчүүд ч байдаг. Сүүлд барилдсан харцага, начингуудын халз 12 бөхийн барилдаанаас харахад үзэгчгүй байх нь бөхөд дуртай үзэгчдэд жаахан таагүй байх шиг санагдсан.
А.Доржханд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Допинг, найраагаа л больчих
наадмыг зүгээр л цагаан сар шиг өнжөөдь мөнгө зардлаа ил зарлаад хэмнэх хэрэгтэй. Ор нэр наадам хийж улсын төсөв үрээд яахав_. Ахуйн аорхидалт замбараагүй болно.
Naadam hiine geed bgaa bas uchirtai. Songuuliin uer hiih bulhia luivaraa hurdan martagnuulaj irgediin sanaag oor iymand sataaruulah l gej hiine geed ulairaad bga bhgui iy.
Орос Хэнтий хужаа Төв допингоод аваргалдаг дараа нь сурснаараа яс үндсээр олон Монголчуудыг доромжилдог бол наадам хэрэггүй. Үнэндээ нэг Монгол үндэстнийг Төвийн Мөнхбат Хэнтийн Бат Эрдэнэ нар устгаж "Халхасцы" үндэстэн болгоход дотроосоо хамгийн их хүчин зүтгэсэн.
shaana biz
Бөх ч сүүлийн үед ёстой л нөгөө " бух ноололдоон " ч билүү - нэг тиймэрхүү " явдаг ходооднууд " болсон ш дээ ... жинхэнэ бөх - жинхэнэ барилдаан : Бадамсэрээжид , Дамдин , Бээжмн , Цэрэнтогтохоор шувтрав шүү ...
Жингээр давдаг байхад аргагүй. Ядаж хоцрогдсон Тува шиг 80 кг хүртэл түүнээс дээш гэж ангилах цаг болсон.Зэрэг унасан, маргаантай тохиолдолд хэн мэх хийснийг нь давуулахгүй л байгаа юм.Санаатай байх.Удаан барилдвал хэн идэвхитэй байсанд нь ялалт өгдөг болчих юм бол тэгээд жалга дов хуцдаг орос допинг Бат Эрдэнэ Оюунболдууд будаа.
Хөлстэй махнууд давхаралдаж унаад хэрэлдэхийг үзэх хүн цөөрсөөн. Цолны найрааг нам болгох хэрэгтэй. Үүний тулд бөхчүүдэд байр машин өгч нутгийн нэр гаргалаа энэ тэр гэж давраахаа л больчих. Зүгээрэл бүү тоо. Тэгвэл аяндаа найраа буурна
korona 10000 hvrsen зh gesen naadmaa hiih xeregtei. muusain gadaadin astnuudaa
korona 10000 hvrsen зh gesen naadmaa hiih xeregtei. muusain gadaadin astnuudaa
Дэлхий даяар цар тахал тархсан онцгой аргагvй байдалтай ч гэсэн vндэснийхээ их баяр наадмыг дэргэд нь очиж vзэхгvй телевизээр vзэх боломжийг хангаж зохион байгуулж байгаад талархаж бна. Аймаг орон нутгийн наадмыг улсын баяр наадамтай зэрэг 11, 12 -нд зохион байгуулахыг дэмжиж бна. Цаашдаа ч ингэж зэрэг тэмдэглэж байх хэрэгтэй.
үзэгч очиж л таарна. сайхан барилдаарай.
Наадам хийхгүй өнжвөл яах гээд байгаа юм бэ? Харин ч өнжвөл их сайн байх.
Наадмыг өнжих нь зөв
Балай наадмаа зогсоо.
Барилдах бөхчүүд тус бүр 100 саяын такс төлөөд, тасалбар нь 1 сая төгрөг байвал наадам хийж болох л юм.
3 dahin baga biletee zaraad 2 suudal algacaad suulgahgyi yu daa
Энэ 3 тэгээд бөхчүүдийг төлөөлж байгаа юм уу арай үгүй байлгүй. 1 дархан аварга 2 хүчит арслан 3 шаламгай гарьд 4 улсын заан 5 харцага 6 улсын начин 7 аймгийн арслан 8 цэргийн заан дор хаяахад байх ёстой бус уу
Naadmaa hiij buhuu barilduulna genee. Bid ch barildyaa. Harin ene esergvvtseed baigaa hvmvvsiig irj vzehgvi baihii ni harahiimsaan !
Mgl naadamd bukh ach holbogdol bagatai uchir Neelt ni Sukhiin talbai deer boloh yostoi.
Наадам хийхгүй ч байсан сайн л байна улс орны хөгжилд ямар ч нэмэргүй бахан найралсан хүмүүс улс хөгжүүлэх ажлаа хий л дээ монголчуудаа
Уг нь бол энэ жилдээ наадам гэж сүржигнэлгүй карантиндаа өнгөрүүлж болох байсан юм. Хуурамч төрийнхөнд шоу хийж мөнгө цацах хэрэг байгаа юм байлгүй.
Наадмаас наана хийж байгаа сонгуулиа хар даа Амны хаалтгүй бөөн хөөрцөг Наадмаа өнжих нь зөв
Наадмаас наана хийж байгаа сонгуулиа хар даа Амны хаалтгүй бөөн хөөрцөг Наадмаа өнжих нь зөв
Naadam hiih gej bgaa n ih um.
Их л сонин наадам болно доо найрааны мёнёжёрүүд нь ил гарсан гоё хошин шог шиг наадам болноо ккк Адьяахүү начин Батзориг заан мэтиин мёнёжёрүүд бүр ил тод болж онигоонд орох вии дээ
наадамыг өнжөөд төсөвий нь хэмнээд шилэн дансанд байршуулаад зарцууулалтий нь ард түмэндээ ил харуулах хэрэгтэй
Найраа нь их юм болноо, цол олгохгүй байвал яасийн,