sonin.mn
“Ринг” сэтгүүлээс уламжлал ёсоор мэргэжлийн боксын чансааг шинэчлэн гаргажээ. Гурван жингийн эхний 10 байрт өөрчлөлт орсон байна.
 
 
 
Монгол Улсын Гавьяат тамирчин С.Төгсцогт энэхүү чансаанд байр ахиулж чаджээ. Тодруулбал, 57.2 кг-ын жинд манай тамирчин наймаас зургаадугаар байрт  дэвшсэн байна. Түүнчлэн урд хөршийн Сю Чхань зургаагаас тавдугаар байрт шилжжээ.
 
 
 
Харин АНУ-ын Жесси Магдалено уг жагсаалтын долоодугаар байрт бичигдэж байсан ч жингээ өөрчилсөн учраас чансаанаас гарсан байна.
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин