sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Associated Press/. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга Коби Брайант болон түүний охины сууж явсан нисдэг тэрэг осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн 1 дүгээр сард гарсан билээ. Манантай байсны улмаас нисгэгч жолоодлогоо алдсан нь осол гарах болсон шалтгаан байж магадгүй юм гэж АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын газрын шинжээчид дүгнэж байна. 
 
 
 
Үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онгоцны хошуу өргөгдөж, хурдаа авах эргэлтийн маневр буюу тангажийн өнцгийг нисгэгч буруу үнэлсэн байж болзошгүйг Үндэсний тээврийн аюулгүй байдлын газрын тайланд дурджээ. Гэсэн ч Үндэсний тээврийн аюулгүй байдлын газраас гаргасан ослын талаарх 1700 хуудас тайланд ослын шалтгааныг нарийн дурдаагүй байгааг “Associated Press” агентлаг онцолжээ. Мөрдөн шалгалтын эцсийн дүнг хожим нь мэдэгдэх аж.
 
 
 
Калифорни муж улсын Таусанд-Окс хотыг зорин нисэж байсан нисдэг тэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд осолдсоны улмаас есөн хүн харамсалтайгаар амь насаа алдсан билээ. 13 настай Жианна сагсан бөмбөгийн тэмцээнд оролцохоор явж байсан бол түүний аав, 41 настай Коби дасгалжуулахаар явж байжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг