sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын холимог тулааны “ROAD FC” холбооны “ARC002” тэмцээн 2020 оны 7 дугаар сарын 18-нд болохоор товлосон бөгөөд тус тэмцээнд Монголын 2 тулаанч оролцоно.
Энэ удаагийн тэмцээнд сонирхогчдын боксын ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт М.Нандин-Эрдэнэ болон Н.Чингүүн гэсэн Монголын хоёр тулаанч хүч, ур чадвараа сорихоор болов.
Холимог тулааны төрлөөр 2020 оны тавдугаар сард 12 дахь ялалтаа байгуулсан М.Нандин-Эрдэнэ 75 кг-д 19 дэх тулаанаа хийнэ. Харин Н.Чингүүн “ROAD FC” холбооны анхны тулаанаа 70 кг-д ROAD-ын гурван тулаанд ялалт байгуулаад байгаа БНСУ-ын 186 см өндөртэй тулаанч Пак Си Вонтой хүчээ сорихоор болжээ.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг