sonin.mn
Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн олимпын эрх олгох эрэгтэй багийн тэмцээнийг 2021 оны тавдугаар сард Австри улсад зохион байгуулахаар болсныг зарлажээ. Энэ нь “СOVID-19”-ийн халдвар гарснаас хойш болох 3x3 төрлийн анхны тэмцээн байх юм.
 
 
 
Тус тэмцээнд оролцох Монголын эрэгтэй шигшээ баг чансааг тэргүүлж, “А” хэсгийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Энэ хэсэгт манай багаас гадна Польш, Бразил, Турк, Чехийн шигшээ баг багтжээ.
 
 
 
Уг чансааг тэргүүлэгч Монголын шигшээ баг “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнийг эхлүүлнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд 2021 онд болох “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх авсан амжилтаараа Монголын багийн спортын түүхэнд анхдагч болоод байгаа билээ.
 
 
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин