sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их монгол Улс байгуулагдсан 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын бөхийн барилдаанд хүчээ сорин барилдах 512 бөхийн бүртгэл өнөөдөр эхэллээ.
Бүртгэлийг 2020 оны 6 дугаар сарын 28 хүртэл бүртгэнэ хэмээн Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэв. Барилдах бөхчүүд тухайн өдрүүдийн 10-17 цагийн хороонд МҮБХ-ны албан ёсны пэйж хуудсанд хандаж  бүртгүүлэх бөгөөд шаардлагатай бол биеэрээ очиж бүртгүүлж болох юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг