sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 512 хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Н.Жаргалбаяр, Б.Пүрэвсайхан нар уналаа.
 
Үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанд улс, аймаг сумын цолтой 64 бөх зодоглож байгаагаас улсын аварга Н.Батсуурь, а.х Д.Пүрэвдоржоор, улсын аварга Ч.Санжаадамба аймгийн заан Б.Уртнасангаар, улсын аварга Г.Эрхэмбаяр, а.з Л.Батсайханаар, улсын арслан Ц.Содномдорж, а.а Д.Батбаатараар, улсын арслан П.Бүрэнтөгс, а.а О.Цэцэнцэнгэлээр, улсын арслан Р.Пүрэвдагва, а.а Э.Сумъяабатаар тус тус 4 давлаа.
 
Харин энэ даваанд аймгийн арслан /а.а/ Х.Цогтгэрэл, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр, цэргийн арслан Г.Жамбалдорж улсын гарьд Ө.Бат-Оршихоор, а.а Ч.Цог-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайханаар, ц.а Т.Дүгэрдорж улсын заан Н.Жаргалбаяраар,  а.а Д.Хүдэрбулга, улсын начин Э.Дашаар тус тус давж наадамчин олноо баясгаж, энэ жилийн наадмыг улам сонирхолтой болголоо.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг