Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Я.Содбаатар өнөөдөр Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал гардуулж, чимэг олголоо.
Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Пүрэвийн Бүрэнтөгс, үзүүрлэсэн Намсрайжавын Батсуурь, их шөвөгт үлдэж Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайхан, шинээр Улсын заан цол хүртсэн Мягмарын Бадарч нарт бай шагнал гардуулж баяр хүргэсэн юм.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд найм даван үзүүрлэсэн Улсын аварга Намсрайжавын Батсуурьт "Тод сонин", долоо даван Улсын заан цолоо баталсан Баатархүүгийн Пүрэвсайханд "Саруул сайжрах", зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагвад "Үнэн зоригт", тав даван Улсын начин цолоо баталсан Баярсайханы Орхонбаярт "Өсөх идэр" чимэг тус тус олгосон үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.
Мөн Зохион байгуулах хорооны шийдвэрээр 2019 оны Үндэсний их баяр наадамд тав давсанд тооцон Улсын харцага Оргихын Хангайд "Өсөх идэр" чимэг олгосон үнэмлэхийг гардуулан чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил, тэгш ой тохиож байгаа.
Ойг угтан бэлтгэл ажил хангах хүрээнд Шадар сайд Я.Содбаатар баяр наадам зохион байгуулах хороо болон үндэсний бөхийн салбар хороонд тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал баяр наадмын тухай хуулийг шинэчлэх чиглэл өгсөн юм. Ингэхдээ 1024 бөх барилдсан тохиолдолд ес давсан бөх Улсын арслан цолтой хэвээр үлдэх үү, аварга цол хүртэх үү зэрэг нарийн асуудлыг тодорхой тусгаж өгөхийг чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл0
Допингдсон Хэнтийн явдаг жорлонгийн асуудал юу болсон бэ? Түрүү бөхийн шагналыг нь хэзээ хурааж авах вэ? Хохирсон бөхчүүд хохирдогоороо хохироод үлдэх үү?
Хуцаарай
Монгол бол утгагүй хүүрүүдээр дүүрчээ. Наадамд түрүүлсэн бол даага өгөх төдийд болно. Шунал болсон адилхан хоосон толгойтой хоолны савнууд байж, хэн нэгнийхээ нэр төрийг сэргээш хэрэглэсэн гэж гүтгэж доромжилж суух нь үнэхээр ичмээр юм. Математикийн бодлого бодсон гэж худал ярьж байгаад төрийн шагнал авсан худалч эрдэмтэн байна. Түүхэнд хэнч бодоогүй бодлого бодсон хүнийг яаж шагнах вэ төрийн том дарга нараа? Хүний хийсэн байгуулсан гавъяа гэдэг бол ийм эрс зөрөөтэй байтал новшнууд худал хуурмаг зүйлээр ард түмнийг үхэл мөхөлд түлхэж байна.
За тэгвэл допинг хэрэглэж түрүүлээд ландаар шагнуулах нъ зөв зүйтэй зүйл байсын байжээ Допингоо ахиухан хэрэглээд түрүүлцгээ Шагналыг чинь хураахгүй юм байна шүү
Баяр наадмыг төр засаг хариуцаад будлиангүй хийгээд болоод байгаа юм бол заавал энэ бөхийн холбоо гэдэг хэрүүлийн байгуулагуудаар яах юм. Төр өөртөө спортын байгууллагадаа нэг хэлтэс ч юм уу байгуулаад засуулуудаа хөлслөөд л бусад үед нь ажиллаж болно шүү дээ. Бөхийн өргөө бол монголын ард түмний хөрөнгөөр боссон байр
MVBH-nii olon jiliin bodlogo vil ajillagaani ve dvnd buhiin nairaa arilah zamdaa orloo. Ene jiliin buh ih saihan bolloo. Buhiin holboond Amjilt hvsiyee. Harin hurdan morinii uraldaaniig TUR hariutsaad baihaar budlian ogt salahgvi baina. Er ni ulsiin naad miin hurdan morinii uraldaaniig odoo MMSUH-nd ni hariutsuulmaar baigaa yum.
Shadar saidad ajliin amjilt husie
Цол чимгээр шагнуулсан бөхчүүддээ баяр хүргэе. Шадар сайддаа ажлын амжилт хүсье.