sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын холимог тулааны MFC холооны -70 килограмын аварга М.Нандин-Эрдэнэ БНСУ-ын Road FC холбооны ARC өдөрлөгт оролцож тус улсын тулаанч Ким Сэ-Ёныг өчигдөр хоёр дахь удаагаа яллаа.
Тэрбээр Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёнтой өнгөрсөн тавдугаар сарын 23-нд анх тулалдаж ялсан ч өрсөлдөгч тамирчин нь түүнийг нүд рүү нь хуруугаа хийж дүрэм зөрчсөн гэх гомдол гаргаснаар дахин дэвжээнд халз таарах болсон юм. 
 
 
 
Хоёр дахь тулаандаа М.Энх-Эрдэнэ хоёрдугаар үеийн 1.58 секундэд хүнд цохилтоор ялсан юм. 
 
 
 
Тэрбээр цахим хуудастаа, "Цохиулаад нүд харанхуйлаад шувуу эргэлдээд явчихсан шүү. Эвгүй л байлаа. Нэгдүгээр үе дээр зүүн гарын дунд үе бяцраад тоглолтоо гаргаж чадсангүй, уучлаарай Монголчуудаа. Ямар ч байсан яллаа" гэжээ.
 
С.Мөнхбаатар
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг