sonin.mn
ПРАГА. /DNES/. Швейцарын хоккейн шигшээ баг Чехийн багтай нөхөрсөг тоглолт хийснийхээ дараа тусгаарлалтанд хамрагджээ. Учир нь тоглолтын дараа Швейцарийн багийн хоёр тоглогчоос коронавирусний халдвар илэрсэн байна.  
 
 
 
Чех болон Швейцарын баг хоорондын 3 нөхөрсөг тоглолт Швейцарийн Цухвиль хотод 7 дугаар сарын сүүлчээр болжээ. Тоглолтын үеэр Чехийн залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүнд коронавирусээр халдварласан дор хаяж нэг хүн байсан тухай “DNES” сонин мэдээлсэн байна.
 
 
 
Харин өнгөрсөн долоо хоногт Чехийн залуучуудын шигшээ багийн 12 тоглогчийн коронавирусний шинжилгээний хариу нь эерэг гарсан байна. Багийг нь тусгаарлалтанд оруулсны хариуцлагыг Швейцарын тал Чехийн тамирчдад хүлээлгэжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг