sonin.mn
Монголын Хөл Бөмбөгийн Холбоо Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооны санхүүжилтээр Улаанбаатар хотын баруун цэг буюу Яармагт олон улсын стандартын цоо шинэ талбайг 2019 онд ашиглалтад оруулсан. Цаашид олон улсын томоохон тэмцээн уралдааныг хүлээн авах тус талбайн дэргэд баригдах техникийн төвийн барилгын шав тавих ёслол өнөөдөр болжээ.
 
МХБХ 2020 онд Техникийн төвийн барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг зарлаж "Гранд Авгуш" ХХК тодорч 770.000 ам.долларын өртөг бүхий барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна.
МХБХ-ны Техникийн төвийн хүлээн авах анхны олон улсын томоохон тэмцээн нь 2021 онд МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдахаар болсон "Ногоон наадам" бөгөөд МХБХ, Улаанбаатар Спорт Менежмент ХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх өргөжүүлэх зорилгоор хоёр байгууллагын ажилчид нөхөрсөг тоглолт хийснээр тус үйл ажиллагаа өндөрлөжээ.