Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны удирдлагыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийллээ.
МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байгаа талаар ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ үеэр монголчууд спортлог ард түмэн учраас монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны үйл ажиллагаа чамлалттай санагддаг гэв.
Иймээс МҮОХ-ны үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой гэв. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёрхон алтан медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ.
Уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцлоо.
Сэтгэгдэл0
Ядарсан Монголчуудад одоо Олимпын медаль чухал биш хоногийн хоол чухал байгааг Оросуудын шивэртэй оймс ойлгоогүй бололтой. Олимпийн медаль Монголд нэг пенни авчирдаггүйг Монголчууд одоо мэднэ.
ТЭГЭЭД МЕДАЛЬ АВСАН НЬ ӨӨРИЙГ НЬ АВЧ ӨГСӨН ЮМ ШИГ ДАГАЖ ПЯЛДАГАНААД
Илжиг минь цагаан хэрэм даваад зайлаарай.
Олимпын медаль биш харин Дарханы зам чухал бна аа. Ургац тээвэрлэх, аялал жуулчлал, худалдаа гээд олон юмыг энэ зам гацааж бна өө
Хэлээд юугхэв, авая гэвэл авч болдог л юм бн, энэнээс илүүгээр юугаа хийхэв дээ.
Олимпын медаль хумуусын амьдрал улсын хегжилд ямарч нэмэргуй зугээр л зугаа
Аварга болоод насаар нь ендер шагнал егдег болсноос тэд нар нь таргалаад дахин амжилт гаргахгуй болж байгаа биздээ! Нэг л олон бех, дуучин, лам нар.
Tamirchiddaa ulsaas tsalinjuuldag urelgen oron hovor, Mongol shig yaduu hirnee tegsen Ni baihgui baihaadaa
Eronhiilugch iin ineej baigaag odoo l harlaa
Hudulmuriin Baatar Tuvshinbayar Tand ajlyn undur amjilt hus'e. Ta Chadnaa! Amerik-s.
Америкийн 23 удаагийн Олимпийн алт,3 мөнгө,2 хүрэлтэй алдарт Майкл Фелпс Америкийн хөдөлмөрийн баатар уу? Татвар төлөгдчийн мөнгөнөөс насаараа зулгаадаг уу? Нью Йорк мужид дэвшиж унаад төрийн албанд түшмэл болсон уу?
Ер нь бол ард иргэд нь ажилгүй орлогогүй, төр засаг нь ямар ч бодлогогүй улс, нийгэмд амиа тэжээхийн эрхэнд хамгийн түрүүнд урлаг спорт руу л хушуурдаг юм байна л даа. Мэдээж тухайн төрөлд хэдий чинээ олон хүн оролцоно тэндээс шалгарах хүний тоо ч тэр хэмжээгээр нэмэгэх нь ойлгомжтой. Цөөн хүн амтай манайхан бүгдээрээ л дуулж хуурдсан, барилдсан зодолдсон, өөр юу ч хийж бүтээж чаддаггүй этгээдүүд л болох нь дээ.
Гачигдал зовлонгоо түр ч гэсэн мартагнахад урлаг спорт хэрэгтэй л дээ. Дээр нь тэгээд мансуурчихаад сууцгааж байх юм биз дээ
Олимпийн аварга 3 байгаа шүү дээ.
Helees oilgohgui mongtoi garuud Zugeer boslgo gargooo hamaagui amarhan