sonin.mn

МҮОХ-ны удирдлагууд Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороонд зочилж санал бодлоо солилцжээ. Уулзалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Э.Бадар-Ууган, Биеийн Тамир, Спортын Улсын Хорооны дарга Ц.Шаравжамц, дэд дарга Ц.Одонбаяр болон албаны бусад төлөөлөл оролцсон байна.

 

 

Уулзалтаар МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр БТСУХ-той спорт олимпизмийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлээд Монголын спортын салбарт тулгамдаад буй гол асуудлын нэг болох спорт холбоодын талцал хуваагдал, хоорондын зөрчил маргаантай байдлыг цэгцэлж, эв хүчээ нэгтгэхэд анхаарч ажиллахыг хүсчээ.

 

 

Мөн 2021 онд зохион байгуулах зуны олимпын наадамд БТСУХ, МҮОХ хамтран баг тамирчдаа хүчирхэгжүүлж, илүү чанартайгаар амжилт дүүрэн оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан байна. Үүний хариуд Ц.Шаравжамц салбарын үйл ажиллагаанд зөвлөмж дэмжлэг үзүүлэх, хөгжлийг тодорхойлох чиг үүрэг бүхий хороо байгуулахаар бэлтгэл ажил хийж байгааг онцлоод энэхүү хорооны гишүүнээр МҮОХ-ноос төлөөлөл оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин