sonin.mn

2020 оны Улсын Их Баяр Наадмаар барилдсан бөхчүүдээс авсан допингийн шинжилгээгээр 3 бөхөөс допинг илэрсэн гэх асуудал гараад байсан билээ. Тэгвэл өнөөдөр Улсын Аварга Н.Батсуурь мэдээлэл хийж, эдгээр бөхчүүдийн нэг нь өөрөө мөн бөгөөд нийт бөх сонирхогчдоосоо уучлалт хүсэж байгаагаа хэлсэн юм.

 

Тэрээр хэдийгээр би уг эмийг өөрөө уугаагүй боловч шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч байна. Цаашид залуу бөхчүүд, дүү нартаа хандаж хэлэхэд ууж идэхдээ анхааралтай хандаж байхгүй бол цөвүүн цаг ирсэн байна.

 

Өөрийгөө хорлогдчихсон гэж батлаж чадахгүй ч тэгсэн байх гэж хардаж байна гэсэн юм.