sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркменистан улсын нийслэл Ашхабат хотноо 2015 онд болсон Азийн олимпын зөвлөл /АОЗ/-ийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 10-29-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  
Азийн наадмыг 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо АОЗ-ийн ивээл дор анх удаа зохион байгуулсан түүхтэй. БНХАУ нь “Бээжин-1990”, “Гуанжоу-2010” Азийн наадмуудыг зохион байгуулсан туршлагатай.
 
 
 
“Ханжоу-2022” Азийн XIX наадамд спортын 40 төрлөөр шилдгүүдийг тодруулах бөгөөд үүнээс “Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт орсон спортын 28 төрлийг багтаасан юм.
 
 
 
Ташрамд сонирхуулахад, Индонез улсын Жакарта болон Палембан хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-нд болсон Азийн XYIII спортын наадамд Монгол Улсын баг тамирчдын хувьд 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл нийтдээ 25 медальтай 16 дугаар байрт шалгарч байв.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг