sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн холбооны намрын цуврал, "Женко" клуб байгуулагдсны 25 жилийн ойн нэрэмжит “Улаанбаатар -2020” насанд хүрэгчдийн тэмцээн өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт эхэллээ.
 
Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 63, 70, -78, +78 кг жингийн барилдаан явагдана. Энэ удаа эрэгтэйчүүдийн 60 кг жинд 41 жүдоч, эрэгтэйчүүдийн 66 кг-д 38 жүдоч барилдаж байгаа бөгөөд тэмцээнийг MNB Sport, C1, ETV HD телевиз эх орон даяар шууд дамжуулж байгаа юм.
 
Тэмцээн маргааш өндөрлөж, жин тус бүрт 1, 2 дугаар байр болон гуравдугаар байр эзэлсэн 2  тамирчинд өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Шагналын санг танилцуулбал: 1 дүгээр байр - 1 сая 500 мянган төгрөг, 2 дугаар байр 1 сая төгрөг, 3 дугаар байр эзэлсэн 2 тамирчинд тус бүр 700 мянган төгрөгөөр шагнах юм.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг