sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаанд Маэгаширагийн 1-д эрэмбэлэгдсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Таканошо-д ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 3 унаатай болов.
Энэ өдөр /09.22/ Озэки Асанояма, Кирибаяама /М-5/ Б.Лхагвасүрэнтэй барилдах байсан ч Кирибаяама өмнөх өдрийн барилдаанд зүүн мөрөө гэмтээснээс тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас Асанояма даваагаа ахиулж 7 даваа, 3 унаатай боллоо.
 
 
 
Озэки Такакейшёо энэ өдрийн барилдаанд Сэкиваке Дайэйшог ошидаши мэхээр давж 50 хувийн амжилтаа хийлээ. Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Комүсүби Эндотой барилдан окүритаоши мэхээр унагаж 5 даваа, 5 унаатай болсон бол Эндо 7 унаатай явна.
 
 
 
Тус башёгийн 10 дахь өдөр Хошорюү С.Бямбасүрэн /М-16/, Чиёотайрюү /М-11/-г окүридаши мэхээр давж тэд адилхан 5 даваа, 5 унаатай болжээ. Харин энэ Ичиножёо А.Ичинноров /М-17/, Жүрёогийн 3-т эрэмбэлэгдсэн Вакамотохарү-д ёрикири мэхээр ойчиж тэдний унаа, даваа ижилхэн 5 болов. Аки башёгийн 10 дахь өдрийн барилдааны дараах байдлаар Озэки Такакейшёо, Сэкиваке Шодай тэргүүтэй 5 бөх 50 хувийн амжилтаа хийж 8 даваа, 2 унаатай тэмцээнийг хошуучилж байна. 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг