sonin.mn

Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд хүндэтгэл үзүүлж, ахмадын баярын мэнд хүргэжээ.

 

 

“Олимпын өвөө” хэмээн олноо алдаршиж, нас сүүдэр 93 хүрсэн Ш.Магван 1969-1978 онд Монголын үндэсний олимпын хороог тэргүүлж, 1977 онд ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон билээ.

 

 

Өвөл, зуны 25 олимпын наадамд оролцсон “Олимпын өвөө”-гийн буухиаг 34 насандаа үргэлжлүүлэх эрхэм үүргийг залгамжилж, Монголын спорт-олимпизмийн түүхэн дэх ОУОХ-ны хоёр дахь гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын бадминтоны холбооны ерөнхийлөгчийн албыг хашдаг юм.

 

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин